• Google-н 14-н онцлог


    Google-н олон систем бидний өдөр дутмын хэрэглээ болсоор байна. Олон хэлэнд "Google" гэсэн үйл үг хүртэл бий болоод байна. Google search, Youtube, Blogspot, Gmail, Google map, Google earth гээд асар олон системийг хэрэглэж байна. Харин эдгээр системүүдэд бидний мэддэггүй маш олон онцлог шинжүүд байдаг бөгөөд тэдгээрээс хөгжилтэй бөгөөд сонирхолтой 14-г нь сонирхуулья:
    1. Нислэгийн хуваарь
    Та заавал онгоцны буудал эсвэл нислэгийн компанийн вэбрүү орохгүйгээр хайлтын систем дээр нислэгийн дугаарыг хийн хайлт хийснээр таны нислэгийн буух болон хөөрөх хуваарийг харуулна.
    2. Google Earth дээр нисэх
    Google Earth програм дээр Ctrl+Alt+A (MAC дээр Command+Option+A) дарсанаар та Google Earth дээр F16 онгоцоор нисэж буй байдалтай болно. F16-аа хэрхэн удирдах зааврын ЭНДЭЭС харна уу?
    3. Зөвхөн царай хайх
    Заримдаа зураг хайхад хүсээгүй асар их зураг гарч ирдэг. Зураг хайлтынхаа TYPE хэсгээс та FACE гэж сонгосоноор зөвхөн царайг нь харуулсан зургийг шүүж өгдөг.
    4. Google-г Proxy болгон ашиглах
    Сургууль эсвэл албан байгууллага тань таны сүлжээг хаагаад байна уу? Тэгвэл Google-н хайлтын системийг ашиглах боломжтой. "cache:WEBSITENAME.com" гээд бичээд тухайн вэбрүүгээ орох болно.
    5. Klingon-р хайлт хийх
    Та Star Trek-д дуртай юу? Тэгвэл энэхүү киноны Klingon-ы хэлээр хайлт хийх боломжтой. Хэлийн мэдэхгүй гэж үү? Google-д орчуулагч нь байгаа. Эндээс сонирхоод үзнэ үү?
    6. Ачааны байршил тогтоох
    Нислэгийн хуваарийн адил та хайлтын системд өөрийн ачааны дугаараар хайлт хийхэд таны ачааг хаана байгааг шууд харуулна.
    7. Өөрийн Gmail и-майлыг өөрчлөх
    Gmail нь цэг (.)-г тэмдэгт гэж үздэггүй бөгөөд та өөрийн и-майлыг өөр хэлбэрээр ашиглах боломжтой. yourname@gmail.com болон y.o.u.r.n.a.m.e@gmail.com үнэндээ адилхан байдаг.
    8. ~ ашиглаж хайлт хийх
    Хайлтын урд ~ тэмдэг оруулсанаар таны хайлттай төстэй утгатай бусад үр дүнд харуулна. Ингэснээр таны хайлтанд илүү өргөн хүрээний үр дүнгүүд гарч ирнэ.
    9. Google translate ашиглан BeatBox хийх
    "pv kkk pkkk pvpvpv ppkk pddd bschk bschk pv zk pv bschk pv pv pv bschk bschk bschk kkkkkkkkkk bschk bsch" гэсэн оруулаад та сонсоод үзээрэй. Тэгээд миний бичсэнд итгэх болно. Эндээс үздээ
    10. Gmail-н онцлог
    Та хэн нэгнрүү email явуулахдаа текстийн бүх хэсгийг агуулмааргүй байна уу? Тэгвэл сонгосон хэсэгээ HIGHLIGHT хийгээд REPLY дархад зөвхөн сонгогдсон хэсэг л явуулж буй и-майлд орж ирэх болно.
    11. Google-н хайлтын хэл
    Хайлт хийх хэлээ сонгох гээд үзээрэй таньд "Elmer Fudd" болон "Pig Latin" зэрэг хэлийг санал болгосон байдаг. Мэдээж үүнийг хүүхдүүдэд ашиглах боломжтой. Elmer Fudd нь том толгойтой Bug Bunny-г агнах гээд байдаг хүүхэлдэйн дүр.
    12. Ном Хайлт
    Google-н номын хайлтан тусламжтай ямар ч номыг худалдаж авхаасаа өмнө ямар ном болхыг үзэж судалж, уншиж ч болно. Мэдээж хайлт нь энд байна.
    13. Youtube дээр тоглох
    Та Youtube дээр видео ачааллаж байх хоорондоо тоглож болно шүүдээ. Ямар ч видеог нээсэн байсан ч хоосон цагаан хэсэгт нь 1980 гээд дараад үзээрэй тэгхэл тун хөөрхөн тоглоом гарч ирэх болно.
    14. Onety One
    Таныг Google-р ямар нэгэн зүйлийг бичхэд зарим зүйлийг таньд санал болгодог. Харин юу юу санал болгож байгааг харж байсан уу? Маш сонин сонин зүйл санал болгодог бөгөөд эдгээр нь их этгээд асуултууд байдаг. Яагаад ийм зүйл байна гэж үү? Зүгээл таныг хөгжөөх гэж оруулсан зүйл байгаа юм. Жишээ нь: хэн 11-г Onety One гэсэн байх уу? Хөгжилтэй байгаа биздээ...
    Эх сурвалж-Gizmopod.com